/ Мэдээ мэдээлэл / МОД, МОДОН МАТЕРИАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИ

МОД, МОДОН МАТЕРИАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИ

1. Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана.
2. Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.
3. Мод, модон материалыг тээвэрлэгч нь төв замаар явж дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтыг байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн ажилтан нарт шалгуулна.
4. Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд зөвхөн ачсан модтой хамт байхад хүчинтэй байна.
5. Модны бирж болон захуудаас мод, модон материал худалдан авч өөр аймаг, сум руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан, зарлагын баримтын хамтаар тээвэрлэнэ.
6. Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
7. Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэлийг хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална.
8. Гарал үүслийн гэрчилгээний “үлдэх хувь” гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ.
9. Дамжин өнгөрөх цэгүүдэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээнд шалгасан тухай тэмдэглэл хийж “Б” хэсгийг таслан авч хадгална.
10. Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газар, бирж, захуудын дэргэдэх байгаль орчны хяналтын улсын байцаагч нь гарал үүслийн гэрчилгээг шалган энэ тухай тэмдэглэл хийж ”В” хэсгийг таслан авч хадгална. 
11. Таслан авч хадгалсан хяналтын хэсэг (“А”, “Б”, “В”) нь шаардлагатай нөхцөлд дахин хийгдэх шалгалтын үндсэн баримт болно.
12. Гарал үүслийн гэрчилгээний ар талд байгаа шалгасан тухай тэмдэглэлийн эхний босоо хүснэгтийг бичихдээ тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, мод, модон материалын нэр, төрөл, тоо хэмжээг мод бэлтгэх эрхийн бичгийн дугаар, худалдан авсан зарлагын баримттай тулган шалгаж зохих тэмдэглэгээ хийнэ.
13. Шалгасан тухай тэмдэглэлийн бусад хүснэгтийг асуултын дагуу гаргацтай бөглөн, он сар, цаг минутыг тодорхой тэмдэглэн, гарын үсэгний тайлалыг бичиж гарын үсэг зуран тэмдгийг гаргацтай тод дарна.
14. Тухайн ойн ангийн дарга болон сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан мод, модон материал тээвэрлэгч этгээдэд замын постуудыг зааж өгснөөр батлагдсан төв замаар явж тухайн постуудад бүртгүүлж гарал үүслийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийлгэнэ.
15. Гарал үүслийн гэрчилгээний эх хувийг мод, модон материал худалдан авагч өөртөө орлого болгон авснаар хувийн болон байгууллагын хэрэгцээнд ашиглах, цаашид худалдан борлуулах эрхтэй болно.
16. Мод, модон материал худалдан авагч нь засваргүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлсэн хүчинтэй гарал үүслийн гэрчилгээ бүхий мод, модон материал худалдан авна.
17. Мод, модон материал худалдан авагч нь гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал, эсхүл гарал үүслийн гэрчилгээ засвартай болон дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй мод, модон материалын талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

http://ub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/12/%D0%B4%D0%B4.jpghttp://ub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/12/%D0%B4%D0%B4%D0%B4.jpg

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна