/ Мэдээ мэдээлэл / Химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар оруулж ирэх, тээвэрлэх, хил нэврүүлэх зэрэг гэмт хэрэг үйлдвэл ямар хариуцлага тооцох вэ?

Химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар оруулж ирэх, тээвэрлэх, хил нэврүүлэх зэрэг гэмт хэрэг үйлдвэл ямар хариуцлага тооцох вэ?


Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд зааснаар Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол 5400000-27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 10-40 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 20-120 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Улмаар хүний амв нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 40-200 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Мөн химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж, хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих арга хэмжээг авдаг.

химийн хорт болон аюултай бодис ашигласан гэмт хэрэг зурган илэрцүүд

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна