/ Мэдээ мэдээлэл / "Олон нийтийн цагдаагийн ажилтан" нартай цахимаар хурал зохион байгууллаа

"Олон нийтийн цагдаагийн ажилтан" нартай цахимаар хурал зохион байгууллаа

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Олон нийтийн цагдаагийн тоог нэмж тогтоох тухай" 46 дугаар тогтоолоор Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хэсгийн ахлагч нарт сургалт явуулан, шалгалт авч, тэнцсэн тус цагдаагийн газрын хариуцсан 21 хороодын 191 хэсгийн ахлагч нарт хантааз, хувцас хэрэглэлээр ханган ажиллуулж тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахим хурлаар эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой анхаарах асуудал, иргэдтэй зөв боловсон харьцах, цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байхад чиглэсэн цахим хурлыг зохион байгууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна