/ Мэдээ мэдээлэл / “Аюулгүй ажиллагаа, Амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээ

“Аюулгүй ажиллагаа, Амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээ

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажиллагаа, Амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт барилга барьж байгаа Хас дөл, Цээб ХХК, Буянт тэгш эрдэнэ, Бүрэн өргөө, Голден лайт, Дабль пирамид ХХК, Оорцог-Уул, Монметал товер, Их жаргант, Батцагаан өргөө, Дорнын их гэгээ ХХК, Хөхган-Өгөөж ХХК, Эртний цамхаг констракшн ХХК, Бат суварга, Бээжин юни консракшн групп монголиа ХХК, Би Кей Эй, Дельтаконстракшн ХХК, Андын зам констракшн ХХК, Эй Жи Жи Эс ХХК, Андын зам констракшн ХХК, Онцгой барилга ХХК, Лидербуянт холдинг ХХК, Баян-Өндөр констракшн зэрэг компаниудад хамтарсан шалгалт хийж шалгасан аж ахуй нэгжүүдэд 5 төрлийн 115 ширхэг зөвлөмж, 5 төрлийн сэрэмжлүүлэг бүхий зурагт 63 ширхэг өгсөн. Мөн шалгалтын явцад 2 зөрчил илрүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин ажиллах талаар зөвлөгөө өглөө.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна