/ Мэдээ мэдээлэл / Цагдаа, Дотоодын цэрэгт ажиллах хүсэлтэй иргэдэд

Цагдаа, Дотоодын цэрэгт ажиллах хүсэлтэй иргэдэд

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
• Монгол Улсын иргэн байх,
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан.оюутан/,
• Албанаас халагдсан чөлөөлөгдсөн 40 хүртэл насны иргэдийг судалгаанд хамруулах
• Бичээчийн албан тушаалд өрсөлдөх иргэдийг “Архивын ерөнхий газрын үнэмлэх”-тэй байхийг шаардана. Бичээчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн бичих чадварыг байгууллагадаа урьдчилан шалгаж тогтоон шүүлт хийсэн байхыг анхаарна уу.
Тавигдах тусгай шаардлага:
• Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
• Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
• 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,
Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
• Өргөдөл
• Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
• Бүрэн дунд, дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3 үеийн намтар;
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
• Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
• Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь, архивын лавлагаа,
• Хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа
Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:
• Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна,
• Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой, гажиггүй байх, урд нь мэргэжлийн шалгалтад орж эрүүл мэндээрээ тэнцээгүй иргэдийг шалгалтад оруулахгүйг анхаарах,
• Хууль, эрх зүйн шалгалт авах тул Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг уншиж, судлах,
• Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг авсан байх,
Шаардлагатай тохиолдолд Газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Д.Батцэцэг, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нэргүй 90070911 дугаарын утсаар холбогдож лавлана уу. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 314 тоот өрөөнд ирж уулзана уу.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна