Хөл хорионы үед архины хамааралтай, хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүлийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн болон удаа дараагийн дуудлага, мэдээллийн давтамжтай айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Хөл хорионы үед архины хамааралтай, хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүлийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн болон удаа дараагийн дуудлага, мэдээллийн давтамжтай айл өрхөөр тогтсон хугацаанд үнэлгээ, хяналт шалгалт, ажиглалт хийж, болзошгүй эрсдэлээс хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр нэг бүрчилсэн хяналт, шалгалтыг зохион байгуулан, нэн шаардлагатай айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.