Сургуулийн хичээлийн хоцрогдол, гэр бүлийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/234 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсээс хамтарсан ажлын хэсгийн 4 баг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн сургуулийн хичээлийн хоцрогдол, гэр бүлийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.