/ Мэдээ мэдээлэл / Цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэв: ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ 1,7 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН

Цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэв: ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ 1,7 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН

Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хувьд өнгөрсөн онд шинэ байранд орсон, тохижилтын ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

 

 -Өнгөрөгч 2014 онд манай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон ажлын амжилт бүтээлээр дүүрэн байсныг дурдахад таатай байна. Манай хэлтэс 2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан байрандаа  үйл ажиллагаагаа  явуулж эхэлсэн. Барилгын зурагт гадна тохижилтын  зураг бүрэн  тусгагдаагүй  байсан тул хэлтсийн даргын  зөвлөлийн хурлаар гадна тохижилтын ажлыг  өөрсдийн  нөөц бололцоо, хүн хүчээр  гүйцэтгэх талаар  хэлэлцэж алба хаагчдаасаа санал авч төлөвлөгөө гарган ажилласан.

Төлөвлөгөөт  ажлын  хүрээнд  хэлтсийн гадуур 38м3 цементэн суурь  бүхий 164 м урттай  төмөр  хашааг барьж,  215 ширхэг  замын  хашлага  бетон суурилуулж, 1750 м2  газрыг 126 м3 зуурмаг ашиглан  мэргэжлийн  компани чанарын  өндөр  түвшинд  бетондож, хашаан дотор шар хуайс 100, монос 8, хус 3, нарс 11, улиас 26  нийт 148 мод бут тарьж, 250 м2 газрыг зүлэгжүүлсэн. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид өөрсдийн санаачлагаар хэлтсийн үүдэнд хос арслан авч байрлуулсан зэрэг нийт 34,5 сая  төгрөгийн бүтээн байгуулалтын  ажлыг  хийж гүйцэтгэж тус хэлтсийн  бүх алба хаагчдын  сэтгэл зүтгэлээр  шинэ байрны  гадна, доторх тохижилтыг бүрэн хийж дуусган ажиллах нөхцөл бололцоогоо бүрдүүлсэн. Дээрх ажлын үр дүнд 2014 онд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны байгууллага, аж ахуйн  нэгжүүдээс  тохижилтоороо  тэргүүн байр эзэлсэн. Мөн хэлтсийн эмэгтэй алба хаагчид санаачилга гарган 40 ширхэг ваартай цэцгээр хэлтсийн  өрөө  тасалгаануудыг бүрэн цэцэгжүүлсэн. Алба хаагчдыг чөлөөт цагаа зөв  боловсон  өнгөрүүлэхэд анхаарч хэлтсийн зоорийн давхарт бялдаржуулах танхим байгуулж бэлтгэл сургуулалт хийх  иж бүрэн  тоног төхөөрөмж авч  суурилуулан  бэлтгэлийн татаам авч  тохижуулсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олон стандартын  теннисний ширээ авч 1 давхарын танхимд  байрлуулсан.

 

-Иргэд ая тухтай үйлчлүүлэх үүднээс ямар тохижилт хийсэн бэ?

 

-Иргэдийн ая тухыг  ханган үйлчилгээ үзүүлэх  зорилгоор  иргэдийг хүлээн авах  танхимд 4 хүний суудал бүхий 6 хос сандал, зурагт,  цахим  мэдээллийн самбарыг  байрлуулсан. Шөнө оройн цагаар иргэдэд тод харагдуулах зорилгоор хэлтсийн гадна гэрэлт хаягжуулалт хийсэн, хэлтсийн даргатай уулзахаар  ирсэн иргэдийн хүлээлгэн танхимд усан оргилуур байршуулсан зэрэг  ажлуудыг хийсэн.

 

-Иргэдтэй ойр ажиллах үүднээс ямар ажил зохион байгуулж ажиллаж байгаа вэ?

 -Монгол Улсын Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хуульд  заасан мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмын дагуу шаардлагатай мэдээллийг цахим хуудсанд байрлуулж иргэн, хуулийн этгээд мэдээллийг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Цагдаагийн хэлтсээс нууцын зэрэглэлтэйгээс бусад асуудлаар үйл ажиллагааны тайлан даргын тушаалыг цахим хуудсанд байрлуулах ажлын хүрээнд УБХЦГ-ын ub.police.mn  сайт, дүүргийн khanuul.mn сайт, Ийгл, MN-25, MNB, TV-5, ETV зэрэг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчилан таниулах зорилгоор нийт 51 удаа ярилцлага, мэдээлэл өгч ажилласан. Хэлтсийн 1 давхарт байрлах иргэд хүлээн авах танхимд мэдээлийн цахим самбар, зурагт болон мэдээллийн самбар байрлуулж байгууллагын үйл ажиллагаа болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг танилцуулж, Цагдаагийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах ажлыг зохион  байгууллан ажиллаж байна.

 

-Өнгөрсөн онд танай хэлтэс гэмт  хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд ямар ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам  хамгаалах,  олон нийтийн  аюулгүй  байдлыг  хангах   үндсэн чиг үүргээ амжилтай хэрэгжүүлж иргэд, байгууллагааас  нийт 9873 гомдол мэдээллийг хүлээн авч зохих хууль журмын  хүрээнд түргэн шуурхай шалгаж  шийдвэрлэсэн. 2014 онд  тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт  нийт 653  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  оноос 84 хэргээр буюу 14,8 хувиар  өссөн үзүүлэлттэй байгаа.

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  чиглэлээр “Сэрэмжлүүлэг”, “Архидан согтуурахтай тэмцэе” “Цагийн хуваарь”, “Илрүүлэлт”,  “Айдасгүй хаалга тайлая”, “Хууль хэрэгжүүлье” зэрэг  нийт 43 нэгдсэн 66 хэсэгчилсэн нийт 109 арга хэмжээг  зохион явуулж давхардсан тоогоор 2102 дэлгүүр, ТҮЦ, мухлаг, 151 баар, ресторан, кафе, 151 худалдааны  төв зах, 54 зочид буудлын  үйл ажиллагаанд  хуулийн хэрэгжилтэд  шалгал хийж үр дүнг тооцож ажилласан ба захиргаан зөрчлийг  илрүүлж торгох арга хэмжээ тооцож ажилласан. Ингэснээр гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 1,7 хувиар  өссөж 63 хувьтайгаар Нийслэлийн харьяа цагдаагийн 14 хэлтсээс эхний 2 дугаар байранд орсон амжилттайгаас гадна  хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байгаа нь манай хамт олны ажлын  амжилт, үр дүнг харуулж байна.  Мөн гэмт хэргийн улмаас  иргэд   аж ахуйн  нэгж  байгууллагад 1,361,800,000 төгрөгний хохирол  нөхөн  төлүүлж, нөхөн  төлүүлэлт 57,4 хувьтай байсан.

 

- Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид урлаг, спортын ямар амжилттайгаар шинэ оныг угтсан бэ?

 

  -Манай хэлстийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэслэгч Т.Энхжаргал нь 2014 онд Монголын дугуйчдын нэрэмжит болон клубуудын тэмцээнүүдээс нийт 18 алт, Казакстан Улсын Карганда хотод зохиогдсон 34 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Монголын дугуйчдын холбооны нэрэмжит болон клубуудын тэмцээнүүдээс нийт 18 алтан медаль, усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алтан медаль авч төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Түүнчлэн хэв журмын офицер цагдаагийн ахмад А.Цацабшир 2014 оны Сумо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний +100 кг жинд түрүүлэн алтан медаль хүртсэн зэрэг амжилт гаргасан.

 

-Өнгөрсөн онд шинээр ямар арга хэмжээ зохион явуулсан бэ?

-Өнгөрсөн оны хувьд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 14 дүгээр хороо /Өлзийт/-ны иргэдийн бод малыг зүсмийн бүртгэлд хамруулж зурагжуулах нэгдсэн арга хэмжээ явуулахаар шийдвэрлэж хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангадас, ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Ганболд нар 2014 оны 11 дүгээр сарын 11-нээс 24-ны хооронд тус хороонд ажилласан. Уг арга хэмжээний үеэр тус хороонд оршин суудаг 240 өрхийн, 3,332 бод малыг зурагжуулан бүртгэлжүүлж, бод малын зүс, им тамга, содон шинж тэмдэгийг 8 зургийн аппарат ашиглан 19,171 кадр гэрэл зургаар бэхжүүлж, цахим хэлбэрээр хадгалсан. Зохион байгуулсан арга хэмжээний үр дүнд тус хороонд малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдээгүй болно.

-Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  гэмт  хэрэг  ихээр үйлдэгдэг  газруудын судалгааг гарган  гэрэлтүүлэг, камержуулалтыг шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт  танилцуулсан.

 

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна