Хэлтсийн алба хаагчидад гэмт хэргийн газраас ул мөр хэрхэн бэхжүүлэх талаар сургалт зохион явууллаа.
Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Бямбадолгорыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр урьж өглөө 09:30-11:00 цагийн хооронд хэлтсийн нийт алба хаагчдад Кримналистикийн шинжлэх ухааны ойлголт, гэмт хэргийн газраас ул мөр хэрхэн бэхжүүлэх талаарх сургалтыг оруулсан. Сургалтад хэлтсийн нийт 90 албан хаагч хамрагдсан. Сургалтаар гутлын мөр илрүүлэх, хэмжилт хийх, илэрсэн гутлын мөрөөр хүний өндөрийг тодорхойлох арга зэргийг бодитоор үзүүлсэн нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой болсон. Хэлтсийн удирдлагын зүгээс цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Бямбадолгор багшид талархал илэрхийлж бэлэг дурсгалын зүйл гардуулсан болно.