/ Мэдээ мэдээлэл / "УУЛЗАЛТ БАЙЦААЛТ"-ЫН ӨРӨӨГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

"УУЛЗАЛТ БАЙЦААЛТ"-ЫН ӨРӨӨГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  Канадын сангийн төслийн дагуу шинээр тохижуулсан өрөөг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа 2016.02.05 ны 10:00-13:00 цагийн хооронд хэлтсийн төв байранд явагдлаа. Уг арга хэмжээний нээлтэнд УБХЦГ-ын дарга дэд комиссар Ч.Болдбаатар, Канад улсын элчин сайд Ed Jeger, Канад сангийн орон нутгийн зохицуулагч Т.Амгалан, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Т.Оюунчимэг, Франц улсын прокурорууд  болон дүүргийн орлогч прокурор Буяннэмэх болон албаны бусад хүмүүс нээлтийн ажиллагаанд оролцоо.

Тус уулзалт байцаалтын өрөө нь Мөрдөн байцаалтын явцад бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүд, холбогдсон хүнээс мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны үед хувь хүний аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчоос ганцаарчилан мэдүүлэг авах орчныг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл бусдад харагдуулахгүй байх нь тэдний нэр төр, алдар хүндийг хамгаалсан явдал болно. Хэргийн талаар мэдээлэл өгөх гэрч, хохирогч нь гэмт этгээдэд харагдах боломжийг хязгаарласан орчноос түүнийг таньж олох, зааж өгөх боломж бии болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна