/ Мэдээ мэдээлэл / Цагдаа 95 дугуйн тэмцээн болж өндөрллөө

Цагдаа 95 дугуйн тэмцээн болж өндөрллөө

Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 70 жилийн түүхт ойтой холбогдуулан ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр "Дарга толгой" гэдэг газар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн нэрэмжит "Цагдаа-95" дугуйн тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд ЦЕГ-ын харъяа нийт 19 байгууллагын 220 тамирчин оролцож багийн дүнгээр тэргүүн байранд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс,  хоёрдугаар байранд Хамгаалалтын нэгдүгээр хэлтэс, Гуравдугаар байранд Мөрдөн байцаах газар орлоо. 

Тэмцээний дөчөөс дээш насны эрэгтэй тамирчдаас Мөрдөн байцаах газрын ҮХШХэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Энхтөр, Мөн газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Т.Баатар, СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Бүдсүрэн

Дөчөөс  дээш насны эмэгтэй тамирчдаас 1-р  байранд ХУД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад М.Ангараг, 2-р байранд УБХЦГ-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахмад Саруул,  3-р байранд Мөрдөн байцаах газрын бичээч, цагдаагийн ахлагч Наранчимэг нар шалгарав.

Дөч хүртэлх насны эмэгтэй тамирчдаас БЗД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Оролгор, дэд байранд Хамгаалалтын нэгдүгээр газрын хэв журмын ажилтан, цагдаагийн дэслэгч Мөнгөнтуяа, удаах байранд мөн газрын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Буянхишиг нар шалгарав.

Уг тэмцээнд баг хамт олноо зохион байгуулж өргөнөөр оролцуулсан дарга, удирдлагууд болон тэмцээнд идэвхитэй оролцсон нийт тамирчиддаа ажил хөдөлмөрийн болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна