/ Мэдээ мэдээлэл / ХЭЛТСИЙН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭЛТСИЙН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Тус хэлтэс 2017 оны 01-р сарын 09 ны өдөр хэлтсийн сахилгын зөвөлгөөн хийж  алба хаагчдаас 2016 оны 1 дүгээр улиралд гаргасан сахилга, ёс зүйн зөрчлүүдийг урьд оны мөн үеийнхтэй харьцуулан танилцуулж, сахилгын зөрчил гаргасан алба хаагч бүрээр хэлэлцэн тэднээс цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар амлалт үүрэг авахуулж, сахилга ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож , хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр сахилгын зөвлөгөөнтэй холбогдуулан сахилга хариуцлагын талаар Цагдаагийн ерөнхий газраас баримтлаж буй бодлого, түүнийг хэрхэн дагаж биелүүлэх талаар үүрэг, ажлын чиглэл өгсөн бөгөөд алба хаагч бүрээр гарын үсэг зуруулж баталгаа гаргуулан авсан.

      Зөвлөгөөнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваагийн баталсан хуваарийн дагуу тус газрын Хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат хүрэлцэн ирж харьяа нэгж , дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдаас 2016 онд гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдсон болон тус хэлтсийн алба хаагчдаас гаргасан сахилгын зөрчлийн тоон мэдээг танилцуулж,  үүрэг чиглэл өгч, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож хариулт өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна