/ Мэдээ мэдээлэл / “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авлаа

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авлаа

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд залах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсан юм. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчийн шинэ тангараг өргөх ёслол, цагдаагийн байгууллагын алба хаагчдын ёслолын жагсаал боллоо. Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс зэрэг Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчид ёслолын жагсаалд оролцов.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-02
  • 2019-07-02
  • 2019-06-06
  • 2019-05-03
  • 2019-03-07
Эрэн сурвалжилж байна